УОК: Сэлэнгэ аймгаас илэрсэн тохиолдлуудын ойрын, дам хавьтлуудыг шинжилж дуусч байна

Улсын онцгой комисоос бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлж байгаа ажил, коронавирусийн нөхцөл байдлын тухай мэдээллийг өглөө. Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар:
"Одоогоор иргэдийн дунд хүнсний хомсдол үүсэх эрсдэлгүй бөгөөд хүнсний талоноор үйлчлүүлдэг иргэдийн хүнсний асуудалд анхаарлаа хандуулж байна.
Дархан-Уул аймагт хатуу хөл хориог тогтоосонтой холбоотойгоор дотуур байранд буй оюутны хоол хүнсний хангамжийн асуудал яригдаж байна. Эмнэлгийн хүчин чадал, ор, амны хаалт, хамгаалалтын хувцсын хангамж хангалттай байгаа. Эм хэрэгслийн хангамж хангалттай байгаа. Маргаашаас БНСУ-аас ирсэн коронавирусийг илрүүлэх түргэн оношлуурыг бүх дүүргийн эмнэлгүүдэд тараана. Ингээд сэжигтэй гэгдэж буй иргэдийг оношилж дуусгана. Сэлэнгэ аймагт илэрсэн иргэдийн ойр бөгөөд, дам хавьтлуудыг оношилж дуусаж байгаа. Сэлэнгэ аймаг руу эмчилгээний баг гаргаад ажиллаж байна. Аймгийн эмнэлэгт халдвар тархсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир хэсэгчилж хаасан байгаа. Мөн иргэд нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар гомдолтой байх шиг байна. Бид хязгаарлалт ороогүй иргэдийг хувийн унаагаар явахыг хориглоогүй” гэх мэдээллийг өглөө.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.