ДЭЛХИЙ

Австралийн вакциныг аюулгүй, үр дүнтэй гэв

Арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн төгсгөлд дахин нэг вакциныг туршилтаар үр дүнтэй хэмээн баталжээ. Өмнө нь хоёр вакцин 90 хувиас дээш үр дүн үзүүлсэн.

Анх Pfizer/BioNTech компаниудын хамтарч хийж буй вакцин гуравдугаар шатны туршилтны хариугаар 90 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд ямар нэгэн ноцтой гаж нөлөө үзүүлээгүй гэж мэдэгдсэн. Дараагаар нь Орос улс “спутник-5” вакцин 92 хувийн үр  дүнтэй байгаагаа зарласан билээ.

Тэгвэл Австралийн “CSL Ltd” болон  бүтээсэн вакцины туршилт эсрэг бие үүсгэдэг мөн аюулгүй хэмээн Эрүүл Мэндийн сайд Грег Хант өчигдөр /2020.11.13/ мэдэгджээ. “CSL Ltd” вакциныхаа сүүлийн шатны туршилтыг эхлэх гэж байгаа аж.

Австралид халдварын тархалт намжиж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Харин цар тахлын хоёр дахь давалгаа хүчтэй өрнөж буй Европ, АНУ-д эмийн компаниуд вакцин гаргаж авхаар шуурхай ажиллаж байгаа юм.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button