НИЙГЭМ

Т.Гантөмөр: 15 байршилд 200 хүртэлх тонн хонь, үхрийн мах борлуулна

Нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер, ЗАА-ны дарга Т.Гантөмөр, ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш нар мэдээлэл өгч байна.

Л. Чой-Иш: "12 чиглэлд хүнсний хангамж хангалттай, нөөц байгаа. Иргэдийн хүнсний худалдааны эрэлт, хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотойгоор нөөцийн асуудалд анхаарлаа хандуулж байна” гэв.

ЗАА-ны дарга Т.Гантөмөр: "Энэ 9 сарын сүүл 21 аймаг сумдад нөөцийн махыг бэлтгэх ажил ид өрнөж байна. 13 ААН 4000 тонн мах хүнсний зориулалт бүхий агуулах, зооринд махыг хадгалж байна. Эдгээр 13 ААН нь 20.000 тонн мах бэлтгэх боломжтой. Дээрх 4000 тонн махыг 15 байршилд 200 хүртэлх тонныг байршуулна” гэв.

ДАРААХ 15 БАЙРШИЛД НӨӨЦИЙН МАХЫГ БОРЛУУЛНА

  • БГД-ийн хоёрдугаар хороо, KFC баруун талд,
  • БГД-ийн 12 дугаар хороо, Зургаадугаар бичил хорооллын худалдааны төвийн талбайд
  • БЗД-ийн 8 дугаар хороо Тэнгэр худалдааны төвийн талбай
  • БЗД-ийн 4 дүгээр хороо, Жуковын талбай
  • ЧД-ийн хоёрдугаар хороо, Их тойруугийн 27, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбай,
  • ЧД-ийн 16 дугаар хороо, Хайлаастын Хуучин эцэст
  • СБД, Хангай хотхон,
  • СБД, 16 дугаар хороо Бэлх худалдааны төв
  • СХД, 37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай
  • СХД, Нэгдүгээр хорооллын Цамбагаравын урд талбай
  • СХД, Толгойт
  • Хан-Уул дүүрэг, Лаваа худалдааны төвийн гадна талбайд
  • Буянт ухаа хорооллын гадна талбай

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button