НИЙГЭМ

Гадуур сэлгүүцсэн 432 иргэн, 9 хүүхдийг гэр лүү нь буцааж, 16 иргэнд маск зүүлгэжээ

“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар албан хаагчид  2020.11.13-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.14-ний 07:00 цагийн хооронд эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэсэн.

Энэ үеэр 6564 иргэний явах чиглэл болон бичиг баримтыг шалгаж, хүндэтгэх шалтгаангүй 432 иргэн, бага насны 9 хүүхдийг гэр лүү нь буцааж, амны хаалт зүүгээгүй 16 иргэнд шаардлага тавьж зүүлгэсэн байна.

Мөн бичиг баримтгүй 271, согтуу 5, орон гэргүй 1 иргэнд хууль ёсны шаардлага тавьж ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-14 17:43

Хүмүүс ээ, өөрсдийнхөө эрүүл мэндийг бодоод ухаантай байгаач дээ

зочин
зочин
2020-11-14 22:13

ийм цаг үед маскгүй тэнэж явдаг дүүрчихсэн тэнэг толгой байна даа

Холбоотой мэдээ

Back to top button