НИЙГЭМ

Жолооч Д-гийн ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос халдвар илэрчээ

Дөнгөж сая ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх 17.00 цагийн ээлжит мэдээллээ өгсөн. Үүгээр 11.0 цагийн мэдээллээс хойш нийт найман тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар мэдэгдсэн билээ.

Тэгвэл тус найман тохиолдол дотор жолооч Д-гийн ойрын хавьтлын хоёр хүн багтаж байна. Тодруулбал түүний ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос коронавирус илэрсэн байна.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд асан, өдгөө БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, “Хөл хорио дуусах гэж байхад дахин ойрын хавьтлаас халдвар илэрч буй нь том эрсдэл. Үндэсний аюулгүй байдал, улс орон, ард иргэд та бидний бүгдийнх нь асуудал шүү дээ. Хариуцлагатай байцгаая. Бид цөөхүүлээ” хэмээн бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button