НИЙГЭМ

Д.Сарангэрэл: Халдвар тээгч караокед орсноо нуужээ

Дөнгөж сая ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх 17.00 цагийн ээлжит мэдээллээ өгсөн. Үүгээр 11.00 цагийн мэдээллээс хойш нийт найман тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар мэдэгдсэн билээ.

Тэгвэл тус найман тохиолдол дотор жолооч Д-гийн ойрын хавьтлын хоёр хүн багтаж байна. Тодруулбал түүний ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос коронавирус илэрчээ.

Харин энэ тухай Эрүүл мэндийн сайд асан, өдгөө БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, “Мэдээллээ нууж гэр бүл, хамаатан саднаа бүгдийг нь эрсдэлд оруулна гэдэг хэтэрхий хариуцлагагүй үйлдэл. Караокед орсноо хэлээгүй л гэнэ. Бодит үнэнийг хэллээ гээд барьж хорино гэж үү дээ. Эх орон элгэн саднаа хайрлая” хэмээн бичжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button