НИЙГЭМ

Ж.Амгалан: Маршрутаа нуувал хатуу хариуцлага тооцно

УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ: "Халдвар авсан иргэнтэй ойрын, дам хавьталд орсноо санаатай, болон санамсаргүй худал мэдээлвэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Иймд аль болох үнэн зөвөөр мэдээлэх нь чухал. Дээр нь хавьтагчдыг олоход маш их цаг зав, хөрөнгө мөнгө ордог учир бүгд гэртээ байж, гадуур аль болох гарахгүй байхыг хичээх нь чухал байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button