НИЙГЭМ

Замын-Үүдийн нэг жолоочоос түргэн оношлуураар халдвар илрээд байна

Замын-Үүдийн боомтоор нэвтэрсэн нэг ачаа тээврийн жолоочоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ.

Жолоочийг өнөөдөр /2020.11.14/ 16.00 цаг орчимд, боомтын ойролцоо сэжигтэй тохиолдолд тооцон шинжилснийг эх сурвалж баталлаа. Түүнийг одоо сумын нэгдсэн эмнэлэгт хүргэн тусгаарлаад байгаа аж. Харин PCR шинжилгээний сорьц авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Уншигчдад сануулахад, түргэвчилсэн оношлуурын хариуг баталгаатайд тооцдоггүй. Урьд нь түргэн оношлуураар эерэг гарсан ч PCR шинжилгээгээр сөрөг хариу гарсан тохиолдол манай улсад бүртгэгдэж байсан удаатай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button