НИЙГЭМ

Халдвар тээгч нь “Эмоци” продакшны тоглолт үзжээ

Өнөөдөр /2020.11.15/ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүсээд буй нөхцөл байдлын талаар мэргэжлийн хүмүүстэй уулзаж, зөвлөлдсөн.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэгэн халдвар тээгч нь тусгаарлагдахаасаа өмнө “Эмоци” продакшны тоглолт үзсэн талаар ярилаа.

Тодруулбал, “Хамгийн айж байгаа зүйл юу гэхээр, өчигдөр жолооч Д-гийн ахын эхнэр, хүүхэд хоёроос халдвар илэрсэн. Энэ хоёр хүний хавьтлуудыг тогтоох ажил ид үргэлжилж, ихэнхийг нь тусгаарлаад байна. Энэ хүн “Эмоци” продакшны тоглолт үзсэн байгаа юм. Зарим халдвар илэрсэн оюутнуудын тухайд тодорхой маршрутуудаа хэлээгүй байсныг өчигдөр мэдээлсэн” гэжээ.

Уншигчдад мэдээлэл өгөхөд, “Эмоци” продакшны “BEST OF” тоглолт арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн өдөр бүр Соёлын төв өргөөнд тоглогдож байсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button