НИЙГЭМ

Я.Содбаатар: Иргэд, ААН-үүдийн зээл, түрээсийн асуудалд холбогдох шийдлийг СУДАЛЖ БАЙНА

Яг одоо Засгийн газар, УОК-ын төлөөлөл олон нийтэд мэдээлэл хийж байна. Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаанаар хөл хориог 14 хоногоор дахин сунгасан билээ.

Энэ үеэр албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

-Өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс цөөнгүй бий. Хөл хориог 14 хоног сунгахад орлого нь тасрах, эдийн засгийн хүнд байдалд орох иргэн, ААН-ийн асуудлыг хэрхэх вэ?

УОК-ын дарга Я.Содбаатар: Энэ асуудлыг судалж байгаад гурав хоногийн дараа Засгийн газрын хуралдаанд санал болгож оруулна. Сангийн яам дээр ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Тодорхой шийдвэрийг лхагва гарагт гаргана гэсэн үг. Түрээс, зээлийн гээд олон асуудал яригдаж байна. Гэхдээ эрүүл байхад учир нь олдоно гэж бодож байна. Бид ард иргэд, ААН-үүдэд учирч байгаа зүйлсийг ойлгож, судалгаа хийж байгаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button