НИЙГЭМ

“Иргэдийг ойлгож байна, гэхдээ Нийслэлээс хэнийг ч ГАРГАХГҮЙ”

Яг одоо Засгийн газар, УОК-ын төлөөлөл олон нийтэд мэдээлэл хийж байна. Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаанаар хөл хориог 14 хоногоор дахин сунгасан билээ.

Энэ үеэр албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

-Хөдөө орон нутаг руу явах хүсэлтэй байгаа хүмүүсээс шинжилгээ аваад гаргаж болохгүй юу. Түр хугацаагаар ирээд Нийслэлд гацчихсан цөөнгүй хүмүүс байна?

УОК-ын дарга Я.Содбаатар: Бид ойлгож байна. Гэхдээ хөл хорио дуустал хотоос гарах хөдөлгөөнийг нээхгүй. Халдвар тээгчдийн ойрын болон дам хавьтагчдын тандалт, судалгааны ажлыг ингэж байж аюулгүй, баттай зохион байгуулна. Нэг хүнийг хөдөө орон нутаг руу явуулчихдаг, тэр хүн хавьтагч болж таарвал дахиад тухайн аймагт нь хөл хорио тогтоох асуудал үүсэж байна. Учир нь халдварын нууц үе 14 хоног. Халдвар хожим илрэх, үүнийг дагаад шинэ хавьтагчдын эрэлд гарах шаардлага үүсэж байгаа юм” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button