НИЙГЭМ

“Шийдвэр бүх хүнд ТААЛАГДАХГҮЙ, гэвч бид өөрсдөөс шалтгаалах БҮХ ЗҮЙЛИЙГ хийж байна”

Яг одоо Засгийн газар, УОК-ын төлөөлөл олон нийтэд мэдээлэл хийж байна. Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаанаар хөл хориог 14 хоногоор дахин сунгасан билээ.

Үүгээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дараах зүйлсийг ярилаа.

“Эхлээд Улаанбаатар хотод халдварын ганц голомтын асуудал яригдаж байхад тав хоногийн хөл хориог тогтоосон. Удалгүй Сэлэнгэ аймагт дахин нэг голомт гарсан. Ингээд цааш, цаашдын голомт шинээр гарах эрсдэлийг үгүйсгэхээргүй нөхцөл байдал үүссэн тул бид хөл хориог сунгалаа.

Шийдвэр бүх хүнд мэдээж таалагдахгүй. Таалахгүй хүмүүс байгааг мэдэж байна. Гэхдээ бид өөрсдөөс шалтгаалах бүх зүйлсээ хийж байна. Хэрэв өвчний тархалтыг хяналтад оруулж чадвал тэр хэрээр эдийн засгийн аюулгүй байдлаа барьж чадна. Энэ асуудал дэлхийд ч тодорхойгүй байдал үүсгэсэн, бидэнд ч мөн амаргүй байна. Иймд иргэд төр засгийнхаа шийдвэрийг дагаж, хамтын хүчээр энэ бүхнийг давах юм шүү.

Нэмж хэлэхэд, эдийн засгийн аюулгүй байдлын хангах үүднээс Сангийн яам, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шийд тодорхой болно. Иймд энэ тухай урьдчилж ярихад хэцүү. Ямартай ч иргэдийн зээл,  түрээсийн төлбөрийг хойшлуулах зэрэг асуудлыг судалж байгаа”

 Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button