НИЙГЭМ

Х.Нямбаатар: Цахимаар архи борлуулах хэд хэдэн оролдлогыг таслан зогсоосон

Яг одоо Засгийн газар, УОК-ын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах зүйлийг ярилаа,

“Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсний дагуу нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлээр алба хааж буй ажилчдад тус бүр нэг удаагийн 800 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Үүн дээр дайчлагдан ажиллаж байгаа Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420 мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байна.

Хөл хорионы дэглэмийн үеэро гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх асуудал гардаг. Гэхдээ ердийн үеийнхээс 64 хувиар буураад байна. Үүнийг согтууруулах ундаагаар үйлчлэхийг хорьсонтой холбоотой гэж үзэж байна. Мөн цахим орчинд согтууруулах ундаа борлуулахыг оролдсон, цахимаар мөрийтэй тоглоом тоглохыг оролсон тохиолдлуудыг илрүүлж, таслан зогсоосон”.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button