НИЙГЭМ

“Халдвар, хамгааллын дэглэмийг ягштал баримтлах ганцхан ВАКЦИН бидэнд бий”

Засгийн газар, УОК өнөөдөр хуралдан, хөл хориог дахин 14 хоног сунгах шийдвэр гаргаад байгаа билээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, халдварыг газар авхуулалгүй дарахын тулд олон мянган алба хаагч өдөр, шөнөгүй ажиллаж байна. Энэ хүмүүсийн ажлыг үр дүн хүргэх ганцхан арга иргэн бидэнд бий. Энэ бол халдвар, хамгааллын дэглэмээ баримтлах.

Өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсбүх “Харамсалтай нь, бидэнд ганцхан вакцин байна. Энэ бол халдвар, хамгааллын дэглэмээ ягштал баримтлах. Өөр арга дэлхий дээр ч бий болоогүй байна гэж хэлсэн” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button