НийгмийнНИЙГЭМ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, "Монгол бахархал"-ын өдөр өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлүал"-ын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.

Энэ жилийн хувьд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан Их Эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан бүх үйл ажиллагааг цуцалсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлээд байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button