НИЙГЭМ

Нийтийн тээврийн 740 автобусыг ариутгаж, халдваргүйжүүлжээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Өчигдөр /2020.11.14/ нийт 410 автобус, өнөөдөр /2020.11.15/ 320 автобусыг ариутган халдваргүйжүүлжээ.

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний:

  1. Офицеруудын ордон
  2. ТЭЦ-3
  3. Вокзал
  4. Зайсан
  5. Шар хад
  6. Мишээл экспо
  7. Дүнжингарав
  8. Ард кино театр
  9. Нисэхийн эцэс
  10. Халдвартын эцэс гэсэн 10 зогсоолд тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудтай хамтран уг ажлыг зохион байгуулсан юм.

Энэхүү ажилд  авто тээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллалаа. 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button