НИЙГЭМ

PCR шинжилгээний сорил авах цэгийг долоогоор нэмэгдүүлж 18 болгожээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020.11.14-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний төвийг 11 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Харин маргаашаас буюу 2020.11.16-ны өдрөөс эхлэн дахин 7 цэг нэмэлтээр ажиллуулахаар болжээ. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгоно.

Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгнө. Энэ нь үнэ төлбөргүй.

 Түүнчлэн өмнө нь холбогдох байгууллагуудаас нэр зааж дурьдсан үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн болон өөрсдийгөө халдварын эрсдэлд орсон гэж үзэж буй иргэд 75751200 дугаарын утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл болон шинжилгээний цаг авах боломжтой юм.

НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛАГДСАН 7 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

  1. Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  2. Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  3. Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
  4. Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
  5. Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
  6. Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  7. Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль

ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ ӨМНӨХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

  1. Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
  2. Баянгол дүүрэг – Эмүжин төв
  3. Хан-уул дүүрэг – Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
  4. Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
  5. Сонгинохайрхан дүүрэг – Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
  6. Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер
  7. Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг
  8. Чингэлтэй дүүрэг – Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
  9. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
  10. Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
  11. Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр6

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button