НИЙГЭМ

Ланд круйзер-80 автомашин онхолдож, жолооч амь хохирчээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 84 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 63 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 1 хүн гэмтэж, ноцтой ослын улмаас  орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчид гудамж замд хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 17, орон нутагт 14 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Хөвсгөл аймаг Цагаан-Уул сум 2-р баг Орхимжийн булан гэх газарт Toyota-Landcruiser-80 маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай эрэгтэй Ц-н амь нас хохирсон байна.

Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, сахилга баттай хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button