НИЙГЭМ

Нэг автобусанд 10-12 хүн зорчино

Нийтийн тээврийн автобусуудыг үйлчилгээнд гарахаас өмнө ариутгал, халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, хүн хоорондын зайг бариулах тусгай тэмдэглэгээг автобусны суудлууд дээр тавьжээ.

Нэг автобусанд 10-12 хүн л сууж зорчино. Хүн хоорондын зай барьж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм мөрдөж байгаа эсэхэд Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон хяналтын ажилчид хяналт тавин ажиллах юм байна.

Нийтийн тээврийн автобусны дүүргэлтийг ийнхүү сийрүүлж байгаатай холбоотойгоор автобус хоорондын зайг ойртуулжээ. Нэг чиглэлийн автобус 3-5 минутын зайтай иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button