Нийгмийн

Яаралтай гэж үзвэл С.Баяр, Ч.Давааням нарын гомдлыг өнөөдөр ХЭЛЭЛЦЭНЭ

Өнөөдөр буюу 2020 оны 11-р сарын 17-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан давж заалдах шүүхэд хуралдах тов дуулдав. Уг хэргийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хэлэлцэх ёстой байсан ч улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан хойшилсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдааныг хойшлуулж байгааг дурдсан байсан. Гэхдээ цагдан хорио юм уу зөрчлийн яаралтай хурлууд л бол орж байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байна.

Тиймээс өнөөдөр шүүгч нар хуралдаж, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэрэг шаардлагатай хуралд тооцогдох уу, үгүй юу гэдгийг хэлэлцэх юм. Улмаар хуралдах эсэхээ шийдэх аж.

“Бие нь муу байна, бие нь муудсан гэх мэтчилэн шүүхийн үйл явцыг удаашруулж, ял сонсохоос зайлсхийгээд байсан түүнийг өнгөрсөн долдугаар сард анхан шатны шүүхээс таван жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэтэл ял авснаасаа хойш биеийн байдал сайн байгаа бололтой нам жим л байна. Дамжин өнгөрөх 409-р хорих ангид цагдан хоригдож буй. Төрд ажиллаж байсан зарим хүмүүс шоронд орохоороо “Төр ажилласан хүндээ халтай юм. Хэрэг үйлдээгүй байж хэлмэгдлээ” хэмээн шоронд өлсгөлөн зарлаж, бие нь муудлаа эмнэлэг бараадлаа хэмээн гоншгоноцгоодог. Гэтэл С.Баяр тэгсэнгүй. Шүд зууж буй бололтой. Эсвэл дараагийн шүүх хурлаар ялаас чөлөөлөгдөнө гэж итгэж байгаа юм болов уу. Түүний найз Ч.Даваанямын хувьд хоёр жилийн хорих ял сонсоод буй.

Тэднийг ялласнаас гадна хууль бусаар олж авсан орлого гэж үзэн С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ бүхий АНУ дахь орон сууцыг хураан авч улсын орлого болгохоор шүүхээс шийдвэрлэсэн юм.Тэгвэл уг шийдвэрийн дагуу АНУ-ын Нью-Йорк, Манхаттан хотуудад байх тэдний нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх хүсэлтийг манай улсаас АНУ-ын хуулийн байгууллагад хүргүүлсэн талаарх мэдээллүүд хөвөрсөн.

Гэвч хууль эрхзүйн хувьд тухайн эд хөрөнгүүдийг нь хурааж, улсын орлого болох боломжгүй болчихоод байгаа гэх. Учир нь С.Баяр, Ч.Давааням нар өөрсдийгөө гэмт хэрэг үйлдээгүй хэмээн мэлзэж, давж заалдах шатны шүүхэд “гомдчихоод” байгаа учраас эд хөрөнгийг нь хураах анхан шатны шүүхийн шийдвэр “царцчихаад” байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл энэ хэргийг гурван шатны шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давах болон хянах шатны шүүх хурлаар баталгаажуулж байж л С.Баяр, Ч.Давааням хоёроос хохиролын мөнгийг гаргуулж, АНУ дахь хаусуудыг нь хураах эрхзүйн орчин бүрдэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-11-17 09:04

С.Баяр бол мундаг улс төрч, эрдэм мэдлэг төгс, төрийн бодлоготон мөншдээ?! Одоо яригдаад байгаа асууд�##� бол харин энэ цагийн манай улс төрчдийн нийтлэг бөгөөд системийн �##�даа шүү?! Ганцхан хүнд наах хэрэггүй?! Их өрийг дарахад идэвхийлэн оролцож сайн ажилласан гэдэг ч үнэн?! Алдаанаасаа давсан гавьяатай хүн гэж боддог?!?!?!... Тэр урваж шарвадаг ч улс төрч биш?!?!?!... Одоо болноо?!?!?! Түүнийг сулла?!?!?!... Ер нь тэгээд М.Энхболд дарга шиг �##�даагүй хийгүй улс төрч ховордоо?!?!?!...

Зочин
Зочин
2020-11-17 09:05

Нэргүй
Нэргүй
2020-11-17 09:06

2020-11-17 13:01
Reply to  Нэргүй

Шаа �####� минь

Hishgee
Hishgee
2020-11-17 10:20

Sain luivarchin yum bishuu

хуульч
хуульч
2020-11-17 11:03
Reply to  Hishgee

2008 оны 7р сарын 01ний үймээний хариуцлага, 5 з�##�уугийн амь насыг Баяр хариуцах ёстой, хамгийн муу ёрын санаатан...Рио тинтогоос авилга авсан нь тогтоогдсон тул ОТ-н гэрээ автоматаар хүчингүй болох нөхцөл бүрдсэн....

хуульч
хуульч
2020-11-17 11:04

2008 оны 7р сарын 01ний үймээний хариуцлага, 5 з�##�уугийн амь насыг Баяр хариуцах ёстой, хамгийн муу ёрын санаатан...Рио тинтогоос авилга авсан нь тогтоогдсон тул ОТ-н гэрээ автоматаар хүчингүй болох нөхцөл бүрдсэн....

Мундаг
Мундаг
2020-11-17 19:43

Мундаг улс төрч гэж авилга авч түүгээрээ Манхаттанд байр худ�##�даж авсан хүнийг хэлдэг юм байна. Мундаг улс төрч болох хэрэггүй яагаад гэвэл шоронгийн хадаас болно.

Холбоотой мэдээ

Back to top button