Нийгмийн

Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдол илэрч, тэг зогсолт хийлээ

Дархан-Уул аймагт нэг өрхөөс нэг иргэнийг сонгон авч шинжилгээ хийхэд нэг иргэнээс халдвар илэрчээ. Тодруулбал, 10302 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэнээс халдвар илэрсэн байна. Шинжилгээг ХӨСҮТ рүү хүргүүлсэн бөгөөд албан ёсны хариу удахгүй гарах аж.

Тухайн иргэний ойрын хавьталуудыг илрүүлж, шинжилгээ авахаар маргааш өглөөний 06 цаг хүртэл аймгийн хэмжээнд бүрэн зогсолт хийсэн байна. Одоогийн байдлаар тухайн иргэний сэжигтэй тохиолдол болох 60 хүнийг тогтоожээ. Тэднийг яаралтай тусгаарлаж, давтан шинжилгээ авах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button