НИЙГЭМ

ОДДЫН ХАЧИРХАЛТАЙ БАРИМТ: Харри Стайлс дөрвөн хөхний толгойтой ба бусад

Дэлхийн хэмжээний оддод тайз, дэлгэцийн амьдралынх нь цаана хувийн содон, хачирхалтай зүйлс нуугдаж байдаг. Тэд үүнийгээ нэг их нууж хаацайлахыг хичээдэггүй. Ямар нэгэн байдлаар ил болсон хачирхалтай хэдэн баримтуудтай танилцъя.

Харри Стайлс дөрвөн хөхний толгойтой

“One Direction” хамтлагийн гишүүн асан Харри Стайлс 2017 онд нээлтээ хийсэн “Dunkirk” кинонд Алексийн дүрийг бүтээсэн билээ. Киноны талаар Чельси Хандлерт ярилцлага өгч байхдаа тэрбээр өөрийг нь дөрвөн хөхний толгойтой гэдэг цуу яриаг үнэн гэж баталжээ.

Кэти Перри оддын үс цуглуулдаг

Хүмүүс марк, зоос гэх мэт ховор үнэт зүйлс их цуглуулдаг. Харин дуучин Кэти Перри оддын үс цуглуулах хачирхалтай хоббитой аж. Дуучин маань “Prism” цомгийнхоо талаар асуулт хариулт явуулж байх үеээр нэгэн фэн түүнээс “Яг одоо таны цүнхэнд юу байна вэ” гэж асуужээ. Үүнд Кэти Перри би хоосон цүнхтэй явж байна гэж хариулжээ. Үргэлжлүүлээд тэрбээр өмнө нь цүнхэндээ хийж байсан зүйлүүдийн талаар ярьсан ба “Би нэг удаа Майли Сайрус, Тейлор Сфивт нартай хувцас солих өрөөнд тааралдаж тэднээс надад үсээ өгөөч гэж гуйсан. Тэгээд би авсан үсээ боогоод цүнхэндээ хийсэн дээ” гэжээ.

Ноён, хатагтай Обама нар оюутны зээлээ 40 насныхаа босгон дээр төлж дуусгасан

АНУ-д оюутны зээл гэдэг маш том асуудал болоод байгаа. Тус улс дахь нийт оюутны зээл 1 триллион ам.долларт хүрчээ. Тэгвэл уг зээл АНУ-ын ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайд ч мөн нэг хэсэг салж өгдөггүй асуудал үүсгэсэн бололтой. Хосууд сонгуульд ялалт байгуулхаасаа хэдэн жилийн өмнө зээлээ төлж дуусгаж байжээ.

Жереми Реннер мэйк-ап артист байсан

Кино үйлдвэрийн салбарт амжилт олохоосоо өмнө алдарт өшөө авагч маань нүүр будалтын артист байжээ. Тэрбээр “Access Hollywood”-д өгсөн ярилцлагадаа “Би гайгүй зурдаг байсан болохоор охидын нүүрийг өдөржин будаж байя гэж бодсон” хэмээн хэлжээ.

Женнифер Лавренс ус уухыг үргэлж сануулдаг шивээстэй

Өдөрт биеийн жиндээ таарсан хэмжээний ус тогтмол уух нь эрүүл мэндэд чухал билээ. Гэхдээ бид тэр болгон тохирох хэмжээний ус ууж чаддаггүй, заримдаа мартаж орхидог. Тэгвэл “Өлсгөлөн Тулаан” киноны од маань эрүүл мэнддээ анхаарч, өөртөө ус уухыг сануулсан шивээс хийлгэжээ.

Ким Кардашян, Канье Вест нар хүүхдийнхээ нэрийг цуу яриагаар өгсөн

Ким Кардашян анхны хүүхдээ тээж байхад хосууд хүүхдэдээ ямар нэр өгөхөө ер бодоогүй байж. Харин тэр үеэр тэднийг үрдээ Норт гэсэн нэр хайрлах гэж байна гэх цуу яриа олны дунд дэлгэрээд байсан юм. Цуу яриаг сонсоод хосуудад Норт гэдэг нэр нь таалагдсан учир анхны хүүхдэдээ уг нэрийг хайрлажээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button