НИЙГЭМ

Г.Загдаад 6.2 жил, эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ял оноолоо

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа болоод түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.11.17/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж дууслаа. Үүгээр Г.Загдаад зургаан жил хоёр сар, эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ялыг оногдуулсөн байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан,

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар,
  • мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/,
  • мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/,
  • 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Г.Амарсайханыг,

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж гэм буруутайд тооцсон байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уул
Уул
2020-11-17 14:38

МАН д эртхэн элсэхгүйдээ!!Азгүй амьтан юмдаа! Нэг улсын ард түмнээр нь доромжлох, нэг бүсгүйг доромжлох хоёр ч адилгүй юм байна шүү!!

Зочин
Зочин
2020-11-17 16:57
Reply to  Уул

элссэн ш дэ

зочин
зочин
2020-11-17 14:59

нөгөө хүний эрхийн хамга�##�агч асан Бямбадорж,энэ нөхөртэй нийлж хохригчидыг ,гөлөг гэж доромжилсон,хам хэрэгтэн бишүү ,БЯМДОРЖИД ЯАГААД ХУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БНА АА,ЭНЭ ТАЛААР МОНГОЛЫН ШҮҮХ ЧАДДАГҮЙ ЮМ БОЛ ,ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ШҮҮХЭД ХАНДАХ БОЛНО ОО

Irgen
Irgen
2020-11-17 15:39

Hun tejeevel tolgoi cus#ana gedgiig ueiin ued ta nar Zagdaagaar medej bh boltugai. Ambagai haan ohinoo harid udehdee ooriin bieer hurgej oghiin horigloj bsn lugaa adil ta nar Zagdaagiin huvi zayaag buu davt.

Холбоотой мэдээ

Back to top button