Нийгмийн

МХЕГ: Коронавирусийн түргэвчилсэн оношилгоо хийж буй 18 цэгт хяналт тавьж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

Өнгөрсөн 24 цагийн (2020.11.16-ны 06:00 цагаас 2020.11.17-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 587915,2м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 59 объектын 50921мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Мөн хот хооронд болон хот доторх нийтийн тээврийн 1808 тээврийн хэрэгсэл, зорчигч үйлчилгээний 50 төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьж ажиллалаа. Нийслэлийн авто замын шалган нэвтрүүлэх товчоодоор зөвшөөрөлгүй түүхий нүүрс нэвтрүүлэх үйлдэл илрээгүй, мидлинг 676.6 тн, тусгай зөвшөөрөлтэй түүхий эд 62 тн нэвтэрсэн байна.

Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 17 эмнэлэгт хийж зөвлөмж хүргүүлээд байна. Улаанбаатар хотын хэмжээд коронавирусын халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношилгоо хийгдэж буй 18 цэгт хяналт, шалгалт хийж иргэдийн орох гарах хөдөлгөөн, урсгалыг нэг байгууллага дээр буруу зохион байгуулсныг илрүүлж, дутагдлыг арилгуулах үүрэг өгчээ. Эдгээр цэгүүдэд эмч, сувилагч нар хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмссөн, иргэдийг зохион байгуулалттайгаар /1-2 метрийн зайтай/ нэвтрүүлэн асуумж, түргэвчилсэн тест, PCR-н шинжилгээ авч, халдваргүйжүүлэлтийг тогтмол хугацаанд хийж байна.

УОК-ын Шуурхай штабын шийдвэрээр “Энхсаран” сувилалд тусгаарлаж байсан иргэдийг шилжүүлэх байрны бэлэн байдлыг хангуулж, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, голомтын халдваргүйтгэлийн гүйцэтгэлд хяналт тавьж шаардлагатай зарим арга хэмжээг зохион байгууллаа.

Ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 байгууллагад хяналт хийж илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан 26 удаагийн дээж авчээ. Нийт 34 ундны усны эх үүсвэр, ус түгээх байруудад эрүүл ахуйн хяналт шалгалт хийж 113 дээж аваад байна.

Үйл ажиллагаа нь зогссон кино театр, цахим тоглоомын газар, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийд зэрэг 93 аж ахуйн нэгж байгууллага, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 792 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллав. Хяналтаар 11 аж ахуйн нэгжийн 9394 шил согтууруулах ундааг битүүмжиллээ.

Түүнчлэн 1456 аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн хог хаягдлын цуглуулалт, зайлуулалтад хяналт тавьж хоёр тохижилт үйлчилгээний компанид цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэл хийх талаар зөвлөмж өгөв.

“Монгол бахархлын өдөр” өчигдөр буюу 11 сарын 16-нд тохиосон тул авто замын боомтууд амарсан байна.

Агаарын чанарын хяналтын улсын байцаагчид Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шахмал түлш борлуулах 29 цэг, хоёр хангамжийн баазуудад түлшний нөөц, хангамж, жиндээ хүрч байгаа эсэх, үйрмэг хаягдал, савлагааны байдалд хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн хэмжээнд хангамжийн бааз 30, нөөцийн саравч 35, нөөцийн агуулах 57, борлуулалтын 615 цэг ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button