Нийгмийн

Нэгдүгээр эмнэлгийн захирал: Манай ажилтнаас халдвар илрээгүй

Улсын нэгдүгээр эмнэлгийн ажилтнаас халдвар илэрсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл тус эмнэлгийн Ерөнхий захирал Н.Лхажий уг асуудалтай холбоотой тайлбар өглөө.

Тэрбээр “Манай байгууллага дээр сэжигтэй болон батлагдсан тохиолдол гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Харин ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас хийсэн тандалтын дагуу манай эмнэлэгт мэдээлснээр батлагдсан тохиолдлын 2-р дугаар зэргийн хавьтагчтай манай эмнэлэгт гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг компанийн нэг ажилтанг хавьтал болсон байх магадлалтай гэсэн чиглэлийн дагуу бид урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээг авч тусгаарласан. Бид ХӨСҮТ-өөс чиглэл ирэхэд тухайн ажилтнаас түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээг хийхэд сөрөг гарсан. Тухайн ажилтантай хавьтал болсон хүмүүсийн шинжилгээг шуурхай авахад бүгд сөрөг гарсан.

Ажилтанд Covid19-ийн ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй биеийн байдлыг өдөр бүр хянаж байна. Мөн хавьтагчийг тусгаарлах журмын дагуу бүх арга хэмжээг авч ажиллаж байна.

Эмнэлгүүд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой халдвар хамгааллын чанга дэглэм дор эмнэлзүйн тусламж үйлчилгээг тасалдуулахгүйгээр хэвийн явагдаж байна. Нэмж хэлэхэд ард иргэд маань аливаа нэг мэдээллийн хэрэгсэлд шүүлтүүртэй хандаж, албан ёсны үнэн бодит мэдээллийг бусдад  дамжуулж байхыг хүсье” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button