Ерөнхийлөгч ББСБ, ломбардын зээлийг ХОЙШЛУУЛАХ хүсэлт гаргажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд цар тахлын үед иргэд, ААН-үүдийг эрсдлээс хамгаалах чигллщэлд хэд хэдэн дорвитой арга хэмжээ авч ажиллах саналыг хүргүүлсэн.
Ерөнхийлөгчийн Засгийн газрын тэргүүнд илгээсэн саналд, ЖДҮ эрхлэгчдийг түрээсийн дарамтнаас хөнгөлөх, ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах, НДШ тэргүүтэй татварыг зургаан сараар чөлөөлөх, өрхүүдэд 1 сая төгрөгтэй тэнцэх дэмжлэг үзүүлэх зэрэг олон чухал санаачилга тусгагдсан билээ.
Эдгээрээс,
Төсвийн зардлыг хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, ААН-д хөнгөлөлттэй зээл олгох, банк, ББСБ-ын, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах санал оруулсан нь олны анхаарлыг татаад байна.
Учир нь, иргэд, ААН-үүдийн хувьд эдүгээ арилжааны банк, ББСБ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард дахь хөрөнгийн барьцаа бүхий зээлийн асуудал нь хүндрэхээр болоод буй. Зээлээ төлж чадахгүй бол барьцаалбар хураагдах бодит эрсдэл үүсэх тул орлогын тасалдал үүсээд буй энэ үед дээрх санал хэрэгжих нь чухал байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.