Нийгмийн

Ж.Амгалан: Маргаашнаас иргэний болоод автомашины хөдлөгөөнийг хорино

УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр замын хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 30 мянга орчим машин нэмэгдлээ. Маргаашнаас иргэний болоод автомашины хөдлөгөөнийг хорино.  Тиймээс цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлж, онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсье. Мөн маргаашнаас Төрийн албан хаагчдын 15-20 хувь нь ажилдаа ирнэ. Ажилдаа ирэхдээ албаны үнэмлэхээс гадна, ажиллаж байгаа нь үнэн гэсэн бичигтэй байх ёстой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button