УЛС ТӨР

ББСБ, ХЗХ, Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2021 ДОЛДУГААР САР хүртэл ХОЙШЛУУЛАВ

Монгол Улсын Засгийн газраас коронавируст цар тахлын үед хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа.

Хуралдаанаар цар тахлын үед улсын хэмжээнд 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Эдгээрийн нэг нь бүх төрлийн зээлийн хүүг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулахыг үүрэг болголоо.

Ипотекийн зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос авсан зээл ч мөн үүнд хамаарна.

Иргэд зээлийн төлбөрөө хойшлуулахыг хүсвэл тухайн зээл авсан банк, байгууллагаад хүсэлт гаргана.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button