Нийгмийн

1.4 тэрбум төгрөгийн эзэмшлийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн этгээдэд ял оноожээ

Баянгол дүүргийн прокурорын газраас олон удаагийн үйлдэлтэй, бусдад их хэмжээний хохирол учруулсан иргэн Н, Т нарт холбогдох эрүүгийн хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ. 

Тодруулбал, нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийт 13 удаагийн үйлдлээр бусдын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн банк, банк бус санхүүгийн байгууллагаас тээврийн хэрэгсэл худалдан авах, тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж залилан иргэдэд 610 сая төгрөгийн хохирол учруулжээ. Улмаар Н-ийг “бүлэглэн, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жил хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Мөн иргэн Т нь 1 тэрбум 30 сая төгрөгний үнэ бүхий бусдын эзэмшил, өмчлөлийндөрвөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар урьдчилгаанд нь мөнгө төлж итгэл төрүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн өөрийн нэр дээр гаргуулан иргэдэд үзүүлж залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэний улмаас бусдад нийт 1 тэрбум 465 сая төгрөгийн хохирол учруулжээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас дээрх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс иргэн Т-г гэм буруутайд тооцож 7 жил 11 сарын хорих ял оноож шийдвэрлэсэн байна. 

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button