НИЙГЭМ

Б.Баатархүү: Худал мэдээлэл тараасан зургаан иргэнийг 500.000 төгрөгөөр торгосон

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:

“Цахим орчноор худал мэдээлэл тараасан 44 үйлдлийг шалгаж, 6 иргэнийг 500 мянган төгрөгөөр торгожсон. Мөн хууль бус 21 төрлийн контентыг устгуулсан.

Гар дээрээс худалдаа эрхэлж байсан 11 этгээдийг 100 мянган төгрөгөөр торгож, 8 тээврийн хэрэгслийг саатуулан 11 фэйсбүүк хаягийг устгуулсан. Мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэргийн шинжтэй 75 үйлдлийг илрүүлсэн ба 24 иргэнийг 100 мянган төгрөгөөр торгож 27 тоглоомын үйл ажиллагааг зогсоосон” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button