Нийгмийн

Бараа бүтээгдэхүүний түгээлтийг шөнөөр хийхээр төлөвлөж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга  хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр  /2020.11.17/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн,  дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.

НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “ Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан хотоос гарах, орох хөдөлгөөнд хязгаарлалт хийх зохицуулалтын хүрээнд Баруун түрүүн, Эмээлт, Гүнт, Өлзийт, Баянзүрх, Багахангай, Налайх дүүргүүдийн товчоодод хяналт тавин ажиллаж байна. Хотоос гарах ачаа тээвэр, хүнсний хангамж үйлчилгээ, эм, шатахуун борлуулалтын үйлчилгээ, стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцож байгаа ачаа тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлж байна. Мөн зөвхөн хотын харьяалалтай иргэд, ачаа тээврийн хэрэгслийг хотруу оруулж байгаа. Өнөөдрөөс /2020.11.18/ эхлэн 07:00-10:00, оройны 17:00-20:00 цагаас  бусад үед иргэдийн хөдөлгөөнийг хориглосон. Тиймээс бараа бүтээгдэхүүний түгээлт, хүргэлтийн ажлыг  шөнө  буюу 22:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд  зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар Нийслэл хотын хэмжээнд хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 35-120 хоногийн нөөцтэй байгаа аж.  Мөн хүн амын усны хангамжийг хангах 327 ус түгээх худаг хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 161 цэг дээр өдөрт 2500-3000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлж, түгээлтийг хийж байна. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар сайжруулсан шахмал түлшний дутагдал үүсээгүй байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button