Нийгмийн

Ард иргэдтэйгээ утсаар ярьж, санал гомдлыг нь сонсдог Дарханы Засаг дарга

Дархан аймгийн Засаг дарга Б.Азжаргал өчигдрөөс эхлэн иргэдийн дуудлагыг хүлээн авч тулгамдсан асуудлыг сонсож буй аж.

Өнөө өглөөний байдлаар 650 орчим иргэний дуудлага, 1000 гаруй иргэнээс зурвас хүлээн авсан байна. Иргэдээс ирж буй мэдээллийг багцалж үзвэл 20 гаруй чиглэлээр тулгамдсан асуудлаа илэрхийлж, санал ирүүлснийг эхнээс нь шийдвэрлэж байгаа гэнэ. Тухайлбал, Дарханд гемодиализ эмчилгээнд хамрагддаг 60 гаруй иргэн байдаг. Тэдгээр иргэдийн эмчилгээг тасалдуулахгүй байх үүднээс тусад нь тээврийн хэрэгсэл гаргаж эмнэлэгт ирж эмчлүүлж, буцааж гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулжээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button