А.Амбасэлмаа: Нийслэлээс гадна таван аймагт коронавирусийн халдвар илэрч, дотоодод 72 хүрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Дорнод аймгийн лабораторид тандалтын зорилгоор хийсэн 32 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор арваннэгдүгээр сарын 16-нд орж ирсэн Тир автомашины 30 жолоочийн 7 жолоочийн давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн.
Ингээд шинээр илэрсэн голомтуудыг танилцуулья. Дархан-Уул аймагт хийсэн сорьцноос гурав, Сэлэнгэ аймагт дөрөв, Дорноговь аймагт нэг, Орхон аймагт бүртгэгдсэн голомтоос 13, Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлоос гурав тохиолдлууд тус тус илэрсэн.
Улаанбаатар хот болон таван аймагт илэрсэн коронавирусийн тохиолдлуудыг хэлье. Улаанбаатар хотод 14 тохиолдол, Сэлэнгэ аймагт 28 тохиолдол, Орхон аймагт 13, Дархан-Уул аймагт 11 тохиолдол, Дорноговь аймаг нэг, Говьсүмбэр аймаг 1 нийт 72 тохиолдол бүртгэгдлээ” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.