УЛС ТӨР

Я.Содбаатар: УИХ-ын гишүүдийн туслах зөвлөхүүдээс ч ойрын хавьтал бүртгэгдсэн шүү

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асууж, Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

-Зарим Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байх шиг байна. Бид ч гэсэн хөдөө орон нутагт, тойрогтоо ажилламаар л байна. Гишүүд танхимдаа ирж, хуралдаа суугаач.

-Тойрогтоо ажиллах тухайд, УИХ-ын гишүүн ч бас коронавирус тусаж болно шүү дээ. Нэр бүхий гишүүдийн туслах зөвлөхүүдтэй холбоотой ойрын хавьтлууд ч гарсан, шинжилгээнд хамруулчихсан байгаа. Энэ бол улсын онцгой нөхцөл шүү гэдгийг ойлгож байгаа байх гэж бодож байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button