Өнөөдөр Дархан-Уул аймгийн хөл хорио дуусна

Өчигдөр /2020.11.19/ Дархан-Уул аймгийн Шуурхай штабаас оройны 22.00 цагт мэдээлэл хийж, хуралдааны шийдвэрээ танилцуулсан. Үүгээр тус аймагт коронавирусийн хоёр шинэ тохиолдол нэмэгдэж, нийт 13 болсон талаар мэдэгдсэн билээ.
Тухайн хоёр шинэ тохиолдол нь төмөр замын районы ажилчид бөгөөд өмнө нь шинжилгээ авахад эерэг хариу гарч байжээ.
Харин одоо тэдний ойрын хавьтлуудыг шинжлэх, мөн төмөр замын нийт 1088 ажилчдыг шинжилж дуусах ажлыг өнөөдөр хийнэ гэдгийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэлсэн юм.Мөн цаашид тэдгээрийн гэр бүл, ойр дотны хүмүүсийг бүгдийг нь шинжилгээнд хамруулах юм.
Үүний дээр, өнөөдөр тус аймагт тогтоосон хөл хорио дуусгавар болно. Иймд аймгийн онцгой комисс хуралдаж, тус хөл хорионы хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.