НИЙГЭМ

Сэлэнгэ аймагт халдвар хүнээс биш эд материалаас тархсан гэв

Өчигдөр /2020.11.20/ орой 22.00 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийсэн.

Үүгээр ЭМЯ-наас тухайн өдрийн 17.00 цагт зарласан халдварын тохиолдлын тоо нэмэгдээгүйг мэдэгдсэн. Түүнчлэн Сэлэнгэ аймагт нийт 264 иргэн тусгаарлагдаж, хязгаарлалт тогтоосон цэгүүдэд 400 гаруй алба хаагчид ажиллаж буй талаарх тоон мэдээ өгсөн билээ.

Анхаарал татахуйц нь, энэ сарын 9-ний өдөр тус аймгийн Сүхбаатар хотод шинэ коронавирусийн тохиолдол батлагдсан. Тэдгээр халдварыг төмөр замын өртөөгөөр орж ирсэн, хатуу, зөөлөн биетийн хүртвэрээр вирус дамжиж, хүнд халдварласан гэдэг мэдээллийг Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос өгсөн юм. Харин хоёр дахь халдварын эх үүсвэрийг Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нартай холбон тайлбарласан. Тэднийг хэдий тусгаарлагдсан ч замдаа элдэв зүйл гадагшлуулах, гэр бүлдээ захиа занаа дайх гэх мэтээр халдварыг алдсан байх магадлалтай гэж мэргэжлийн хүмүүс үзжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button