НИЙГЭМ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн саналын дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын Ерөнхийлөгчөөс вакцины дэмжлэг хүслээ

УИХ-ын чуулганы өчигдөр /2020.11.19/ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Covid-19 вирусын эсрэг вакцинтай холбоотой маш чухал мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Штайнмайер Герман, Европын Холбоонд хандан “Covid-19” -ийн эсрэг вакциныг ядуу буурай орнуудтай хуваалцахыг уриалсан нь “Tagesspiegel” сонины өчигдрийн дугаарт нийтлэгдсэн. Герман болон Европын холбоо вакцины энэхүү квотынхоо хэсгийг ядуу буурай орнуудад өгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлээд байна. Тиймээс Монгол улс вакцин авах асуудлаар ХБНГУ болон Европын холбоонд хандах нь зүйтэй болов уу” гэсэн юм.

Тэгвэл УИХ гишүүн Ц.Мөнхцэцэгийн УИХ-ын чуулган дээр хэлсэн энэхүү саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайерт вакцин авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг хүсч, захидал илгээжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бидний ашиг сонирхол, ардчилал, дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан боломжит бүхий л салбарт өргөжиж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн коронавируст (COVID-19) халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан ойлголцол, бодлогын уялдаа холбоо юу юунаас илүү чухал байгааг дурдаж, цар тахлын эсрэг вакцин гаргах ажиллагаанд ХБНГУ тэргүүлэх эгнээнд оролцож байгаад талархал илэрхийлсэн юм.

Цөөн хүн амтай Монгол Улсын өргөн дэлгэр нутагт иргэд тархан суурьшсан байдаг нь энэхүү цар тахалтай тэмцэх, халдварын хүрээг хумихад нэг талаасаа давуу тал болж байгаа хэдий ч эрсдэлтэй нөхцөлд буй иргэд болон нийтийн эрүүл мэнд, хэв журмыг сахин хамгаалахын төлөө ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг юуны өмнө хангах нь чухал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захидалдаа онцлов.

Иймээс коронавируст халдварт өвчний эсрэг вакцин гарсан даруйд иргэд, эрсдэлтэй бүлгийн ажилтан, албан хаагчдад зориулан вакциныг худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайераас хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Утгагүй юм. Хэдэн тэрбумаар нь идсэн новшнуудаасаа хөрөнгийг хурааж авахгүй байж гуйлга гуйгаад л

    1. Германд итгэж болох уу. Судлах хэрэгтэй дээ. Вакцины асуудлыг ард түмэн нэг л дэмжихгүй байгаа юм биш үү.

    2. онцгой байдлын үед иргэд болон хариуцлагатай ####бан туша####тнуудын хариуцлага хүлээх хуулийг яар####тай батлах хэрэгтэй.
      буруу шийдвэр гаргав#### яар####тай огцруулах.

  2. Ерөнхийлөгчөө! Ингэж аргаа барж хэвтэцгээхээр юун төлөө цөөхөн хүн амтай билээ хот суурингийн иргэд хол хол очерлож зогсоож бгаад хамраа ухуулаад толгой дара####ан шинжилгээ өгчөөд хариугаа хүлээгээд хэвтэж бв#### үр дүн нь хурдан гарах юм бишүү? Бид чинь нэг өдөр сонгууль өгч болдог л биздээ! Шийдэлгүй нэг их үр дүнгүй хорио тогтоогоод байх шиг бх юм. Бусад улсад шинжилгээ аваад тоогоо гаргадаг байх Өдөрт сая саяаар нь илрүүлээд бна

    1. Тоглолт үзсэн караокед дуулсан хэдэн нөхдийн шинжилгээ өшөхийг хүлээгээд бүхэл бүтэн улсаараа дампуурмааргүй бга!

  3. Ерөнхийлөгч эхлээд өөрөө тэр вакцинаа хийлгээрэй. Дараа нь УИХ-ын гишүүд тариулаарай. Уулаасаа дээгүүрээ л хуваагаад идчихдэг биз дээ. Ард түмэн туршилтын туулай болмооргуй бна шуу. Сүүлийн үед ####ь ч вакцины т####аар ихэнхдээ сөрөг мэдээллэл их байгаа. Овоо босгоогуй бол шаазгай хаан суух вэ гэдэг шиг хоосон лав биш байх.

    1. Яг вакцинаа тарьсан үгүйг яаж мэдэх болж бнаа. Орос,Хятадын вакцинаас Герман вакцин арай л найдвартай сайн байх биз

  4. Манай Ерөнхийлөгчийн захианаас хархад Зөвхөн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ####ба хаагчдад л вакцин хүсэж байх шиг байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button