Нийгмийн

“Эмоци”-ийн тоглолт үзэж,“Говь гурван сайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү

Covid-19-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Халдварын тандалт, хариу арга хэмжээ авах явцад ард иргэд маань туслалцаа үзүүлж, сайн дураараа шинжилгээ өгөх шаардлагатай байна. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци” продакшны тоглолт үзсэн хүмүүс дотор батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий хэсэг бүлэг хүмүүс шинжилгээ өгөхгүй хойрго хандаж байна” хэмээн онцолсон.

Тодруулбал, тоглолтыг 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудалд сууж үзсэн хүмүүс буюу 

  • Аравдугаар эгнээний 29-32, 45-47
  • Арваннэгдүгээр эгнээний 39-40
  • Арванхоёрдугаар эгнээний 25-26, 35-40, 45-48
  • Арвангуравдугаар эгнээний 36-38, 46-48
  • Арвандөрөвдүгээр эгнээний 30-34, 39, 46
  • Арванзургадугаар эгнээний 40 дүгээр суудалд суусан хүмүүс яаралтай холбогдож, манай лабораторид шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Дээрх тоглолтыг үзсэн хүмүүс 92263888, 92268517 дугаарын утсаар холбогдоно уу.

Мөн арваннэгдүгээр сарын 9-ний 17.00 цагаас арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Арслантай гүүрний баруунд хойно Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах “Говь гурван сайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд ХӨСҮТ-ийн 80086829 утсаар холбогдох шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-20 14:08

Нөгөө UB п�##�ас ийнх юу болов

зочин
зочин
2020-11-20 15:46

тэр эмоцийн сармагчингууд фб-ээр идсэн уусан өмссөн зүүсэн тэнэснээ сурт�##�чилж суухаар тоглолтыг нь үзсэн өөхсөдтэйгээ ижилхэн тархитай цөөврүүдээ эмнэлэгт очиж шинжилгээ өг гэж ури�##�аач ээ

зочин
зочин
2020-11-20 15:46

тэр эмоцийн сармагчингууд фб-ээр идсэн уусан өмссөн зүүсэн тэнэснээ сурт�##�чилж суухаар тоглолтыг нь үзсэн өөрсөдтэйгээ ижилхэн тархитай цөөврүүдээ эмнэлэгт очиж шинжилгээ өг гэж ури�##�аач ээ

хүннү
хүннү
2020-11-20 19:16

Энэ нөхдүүд шинжилгээ өгөхгүй бол бүх нийтийн хол хорио дахин сунгагдах магадл�##� өндөр шүү. Нөхцөл байд�##� улам дордоно. Очоод шинжилгээ өг л дөө.

Зочин
Зочин
2020-11-20 20:45

Ямарч үрилүнгүй нэг хэсгийг нь хориод нэг хэсэг нь гудамжинд түгжрээд нэг хөгшин авгай гарч ирж хэдэн тоо хэлээд энэ улс орон чинь юу болоод бнаа Хийвэл хийсэн шиг хийгээд үр дүнгээ гаргаж болохгүй бгаа юм бх даа Энэ маягаар бол бүтэн жил хориод ч тарх�##�таа зогсоож чадахгүйиюм бна Арай л бна шүү МАН !!! Зуд болохоор нохой дарга 2 тарг�##�даг гээчийн үлгэр болж бна уу?

Зочин
Зочин
2020-11-20 22:14

Гуйж шинжилгээ авна гэж бх уу? Сонгуульд болохоор хэдэн зуун тэрбумаар үрээд бдаг Хэдэн төгрөг зараад хот суурин газруудад бүх нийтийн шинжилгээ авб�##� үр дүн нь хурдан гарах юм бишүү

Зочин
Зочин
2020-11-21 07:59

Аль догионууд нь сонирходог гэдэг нь харагдаж байна. Одоо хүртэл учраа олоод шинжилгээ өгчихөж чадахгүй

Зочин
Зочин
2020-11-21 13:57

buh niitiin shinjilgee igbol ihenh d garna doo. odoo zugeer hayaval yasiim bee

Холбоотой мэдээ

Back to top button