Сэлэнгэ аймгаас халдвар тархах эрсдэлгүй боллоо гэв
Сэлэнгэ аймагт коронавирусийн 51 тохиолдол бүртгэгдээд байна. Тус аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын орлогч дарга Г.Сайханбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд хөдөлгөөн 90 хувь зогссон байдалтай хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа талаар ярив. Өчигдрийн хувьд нийт 50 мянган хүнээс шинжилгээ авчээ. Нөхцөл байдлыг шуурхай гартаа авч, халдварыг цомхотгон ажиллаж буй тул Сэлэнгэ аймгаас халдвар тархах эрсдэлгүй болоо гэдгийг тэр хэлэв.
Түүнчлэн, “Одоо халдвар илрэх хамгийн идэвхтэй үе нь явагдаж байна гэж харж байна. Иймд сэрэмж болгоомжоо сулруулахгүй.
Хамгийн анхны халдвар Аймгийн нэгдсэн эмнэлгээс гарсан нь тогтоогдсон. Одоо эмнэлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
Зүүнхараа сумд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн мэдээ авсан” хэмээв.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.