НИЙГЭМ

Таван толгойн кемпэд коронавирус бүртгэгдсэн гэх асуудлаар ГХЯ мэдэгдэл гаргалаа

МЭДЭГДЭЛ

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 2009 оноос ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын батлан хамгаалах салбарын хооронд байгуулсан гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг.

Энэ удаагийн цэргийн багийн хамтарсан бэлтгэлийг хангах, уулын явган цэргийн сургалт зохион байгуулах зорилгоор ХБНГУ-ын Зэвсэгт хүчний 80 цэргийн алба хаагч 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод ирж УОК-оос гаргасан тусгаарлалтын журмын дагуу Кемпински Зочид буудалд 21 хоног тусгаарлагдсан. Тусгаарлалтын хугацаанд гурван удаа коронавирусийн шинжилгээнд хамрагдсан.

Хамтарсан сургалт дадлагыг Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд, Уулын явган цэргийн сургалтыг Тэрэлжид 2020 оны аравдугаар сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд тус тус зохион байгуулсан. ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид 2020 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр ХБНГУ-ын Зэвсэгт хүчний тусгай үүргийн нислэгээр буцах төлөвлөгөөтэй байсан.

Гэвч Германаас ирэх нислэгийн багийн нэг гишүүний коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсан учраас Монгол Улсруу хийх нислэг цуцлагдсан. Нислэгийн хуваарийг дахин төлөвлөж 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр ХБНГУ-ын цэргийн албан хаагчид нутаг буцсан.

Олон нийтийн сүлжээгээр “Саруул Агваандо” нэртэй хэрэглэгчийн иш татаж, нийтэд цацсан мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд ХБНГУ-ын цэргийн алба хаагчид Өмнөговь аймгийн Таван толгой руу зорчоогүй бөгөөд сургалт бэлтгэл Төв аймгийн Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явагдсан. Герман Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээллийг залруулахаар Монгол Улсад ХБНГУ-аас суугаа Элчин сайдын яам ажиллаж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-20 22:29

Германы хэвлэлд л итгэнэ. Германд хэвлэл тэгж цацсан бол үнэн !

Citizen
Citizen
2020-11-21 14:05
Reply to  Зочин

Хэн ч эндүүрч, андуурч �##�дах магадл�##�тай байдаг. Nobody is perfect.

зочин
зочин
2020-11-21 08:13
Reply to  Зочин

таван толгойн цэргийн хээрийн сургууль гэж улаанбаатар хотын баруун урд байдаг газар юм шүү

Холбоотой мэдээ

Back to top button