ОРОН НУТАГЭРҮҮЛ МЭНД

Б.Азжаргал: Орон нутгийн иргэдийг буцаах, иргэдээ татаж авах хүсэлтийг УОК-т тавина

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал  “Дархан-Уул аймагт илэрсэн 16 тохиолдлын 3 нь шинж тэмдэггүй байсан. Бид төмөр замын салбарт ажиллаж байгаа бүх иргэдээ шинжилгээнд хамруулж, ойрын болон хоёрдугаар хавьтал болсон иргэдээ хяналтандаа орууллаа. Ингэснээр халдварын тархалт хумигдаж, өглөө 06.00 цагаас эхлэн тэг зогсолтыг цуцалж, ирэх сарын 1 хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байна. Хүнсний дэлгүүр, эмийн сан, үйлдвэрийн ажилчид бүгд дахин шинжилгээнд хамрагдаж байж, ажилдаа очно.

Мөн иргэдээс орон нутаг руугаа явах, Дархан-Уул аймаг руугаа ирэх гэсэн санал, хүсэлтүүд их ирж байна. Бид УОК болон бусад аймгийн онцгой комиссод хүсэлт тавьж, иргэдийг зохион байгуулалттайгаар хэрхэн гаргах тухай ярилцана” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button