Нийгмийн

Дархан-Уул аймаг тэг зогсолт хийсэн хугацаандаа хүнс, түлш, ус, эмийг иргэддээ хүргэж өгчээ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал  “Өнөөдрийн байдлаар манай аймагт 16 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Эдгээр иргэдтэй ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлах байранд байрлуулж байгаа. Тусгаарлах байранд ямар иргэд байх уу гэрийн хорионд ямар иргэд байх асуудлыг хэлэлцэж байна. Гэрээр тусгаарлагдсан дам хавьтлын 820 иргэн бий. Цаашид ямар арга хэмжээ авах вэ гэвэл Дархан сум, Шарын гол сум, Хонгор сумын төвүүдэд нэг иргэн нэг айл гэсэн зарчмаар бүх иргэдийг шинжилгээнд хамруулна Эдгээр гурван суманд хатуу хөл хорио тогтооно” гэв.

Тус аймгийн хувьд тэг зогсолт хийсэн хугацаанд иргэддээ хүнс, түлээ түлш, эм, усыг тасралтгүй хүргэсэн байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button