Нийгмийн

Өчигдөр хотоос 1,672 тээврийн хэрэгсэл, 3,452 зорчигч гарчээ

Манай улс бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод алба хаагчид хяналт, шалгалт хийж байгаа юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоогоор нэвтэрсэн 1,448, хотоос гарсан 1,672 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжлийн байгууллагын 83 алба хаагч хот руу орж ирсэн 2,892, хотоос гарсан 3,452 зорчигчид эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.

Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button