Нийгмийн

Туул голын эргээс хөлдөж, муудсан цогцос олджээ

Туул голын эрэг дээр газрын хөрсөнд наалдаж хөлдсөн эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 13:04 цагт иржээ.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Задгай хэмээх газар Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 13:25 цагт очсон байна.

Тэднийг очиход нэр, нас тодорхойгүй удаж муудсан эрэгтэй хүний цогцос байжээ. Цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button