НИЙГЭМУЛС ТӨР

Л.Цэдэвсүрэн: Дотуур байрны оюутнууд хоол хүнсний дутагдалд орох эрсдэл үүссэн

БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн үдийн цайнаас хэмнэсэн мөнгийг хөл хорионы үед дотуур байрны оюутнуудын хоол хүнс, маск, ариутгал халдваргүйжилтэд зарцуулж байгаа хэмээлээ.

Тэрбээр "Их дээд сургуулийн дотуур байранд 11 мянга гаруй оюутан залуус байна. Танхимын сургалтыг танхимын бус хэлбэр рүү шилжүүлэн хичээл орж байна. Үүнийг хичээл орохгүй байна гэж яримааргүй байна. Дотуур байранд ч онлайнаар оюутнууд хичээлээ үзэж байна. Тэднээс асуумж авч дотуур байрандаа үргэлжлүүлэн амьдрах бол амьжиргааны эх үүсвэр хаанаас байна, эцэг эх нь хоол хүнсээр хангах боломжтой эсэхийг судалж байна. Цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн нь гэнэтийн үйл явдал байлаа.Үүний улмаас ялангуяа дотуур байрны оюутнууд хоол хүнсний дутагдалд орох эрсдэл үүслээ. 12-р сарын нэгнээс хойш УОК ямар шийдвэр гаргахыг харгалзан өвлийн амралтын үеэр орон нутгийн оюутнуудыг гэртээ харих боломжоор хангахаар ажиллаж байна” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button