НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

А.Амбасэлмаа: Шинээр 26 тохиолдол нэмэгдсэний хоёр нь Улаанбаатар хотод байна

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны 11:00 цагийн байдлаар 18031 шинжилгээ хийхэд 26 шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"Улаанбаатар хотод хоёр иргэн коронавирусийн халдвар авлаа. Эдгээр иргэд бариа заслын голомтоос илэрсэн. Иймд арваннэгдүгээр сарын 1-нээс Рапид Мед эмнэлгээр үйлчлүүлж, бариа засал хийлгэсэн иргэд сайн дураараа шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Мөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9, Орхонд 1, Дархан-Уулд 11, Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдлаа. Ингээд Сонгинохайрхан дүүрэгт 10, Хан-Уул дүүрэгт 7, Баянзүрх 18, Сүхбаатар дүүрэгт 12, Чингэлтэй дүүрэгт 1 Баянгол дүүрэгт 16 халдварууд байна. Мөн ХӨСҮТ-ийн дахин нэг эмчээс коронавирусийн халдвар илэрч, нийт 11 эмч мэргэжилтэн халдвар авсан байна. Монгол улсад 738 батлагдсан тохиолдол байна. Үүнээс 384 хүн эмчилгээнд байна” гэв.

Дотоодод бүртгэгдсэн халдварууд:

  • Улаанбаатарт: 65
  • Дорноговь: 20
  • Говьсүмбэр: 3
  • Дархан-Уул: 33
  • Сэлэнгэ: 157
  • Орхон аймагт 22

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button