Нийгмийн

Хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны >арванхоёрдугаар сарын 01-нээс 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хүрээнд “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг гаргаж, Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан иргэд хот хооронд хувийн автомашинаар зорчих зааварчилгааг мөн гаргасан байна.

Тиймээс иргэн та хот хооронд хувийн автомашинаар зорчих бол доорх зааварчилгааг ягштал мөрдөхийг анхаарна уу.

Мөн түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг чиглэлд нэг удаа, өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button