ОРОН НУТАГ
“Норд бенз” ачааны машин шатаж, хоёр хүн түлэгджээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Гүн гашуун” гэдэг газар Гашуун сухайт” хилийн боомтоос “Таван толгой” ХХК-ийн нүүрсний уурхайн чиглэлд зорчиж явсан “Адали-Инк” ХХК-ийн “Норд бенз” загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатжээ.
Дуудлагын дагуу өчигдөр буюу 11.27-ны өдрийн 21:04 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж галыг унтраажээ. Тус гал түймэрт иргэн Н /37 настай, эрэгтэй/, Б/33 настай, эрэгтэй/ нарын нүүр, гарын хэсэг түлэгдсэнийг Цогтцэций сумын эмнэлэгт хүргэсэн байна.