Нийгмийн

Д.Нямхүү: Архангайн иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоосон. Тухайн иргэн нь халдвартай иргэний ойрын хавьтал бөгөөд энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос тус суманд очсон аж.

Түүний ойрын хавьтал болох 43 иргэнийг тусгаарлаж тус суманд тусгаарласан байна. Тэдгээр иргэдээс шинжилгээ авахад бүх шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Дөнгөж сая тус аймгийн онцгой комиссоос тодруулахад PCR шинжилгээний хариу Улаанбаатараас хараахан ирээгүй байна гэсэн юм. Харин энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Шинжилгээний хариу гарсан. Эерэг гарлаа” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button