Нийгмийн

Архангайн халдвартай иргэн хөл хорионоос өмнө хотод ирээд хүнс тээвэрлээд буцжээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.

Хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинтай Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон аж. Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогджээ. Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байгаа аж.

Халдвартай болох нь батлагдсан тухайн иргэн хөл хорио тогтоохоос өмнө Улаанбаатар хотод иржээ. Ирэхдээ хувийн автомашиндаа дэлгүүрийн хүнс тээвэрлэн ирсэн байна. Хүнс тээвэрлэсэн автомашиныг шууд нэвтрүүлэх журам хөл хорионы үеэр үйлчилж байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button